ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой асуулт, хариулт:
Асуулт: Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?
Хариулт: Газар эзэмших эрх бүхий этгээд нь газар эзэмших гэрчилгээ, гэрээг зохих журмын дагуу байгуулж авсан байх шаардлагатай бөгөөд дараахь бичиг баримтыг бүрдүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Үүнд:
|
Мэдүүлэгтдээрдурьдсаннотлохбаримтууд, үйлчилгээнийхураамжтушаасанбаримтыгхавсарганхарьяалах дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүлээлгэнөгч, буцаххуудас /тасалбар/ авна. Мэдүүлэгхүлээнавснаасхойшажлын5өдөртбагтаанбүртгэнэ.
|
Асуулт: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хэрхэн бүртгүүлэх вэ? Бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?
Хариулт: Барьцаалах гэж буй үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээг байгуулж, гэрээний талууд гарын үсэг зурж, хэрэв гэрээнд нотариатаар батлуулахаар тусгасан бол нотариатаар батлуулсны дараа тухайн барьцаалж буй эд хөрөнгө оршин байгаа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрээгээ бүртгүүлнэ. Гэрээнд барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу барьцаалбар үйлдэж гэрээний хамт бүртгүүлнэ.
Гэрээг бүртгүүлэхдээ мэдүүлэг бөглөж, үйлчилгээний хураамж тушааж, бусад холбогдох материалуудыг хавсаргаж өгнө. Үйлчилгээний хураамж нь барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгийн 0,05%, яаралтай бол 0,1% байна. Барьцаалбар бүртгүүлэх үйлчилгээний хураамж 3000 төгрөг, яаралтай бол 6000 төгрөг тушаана. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэгээс илүү олон хүн хамтран өмчилж байгаа бол өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийг нэг болон түүнээс дээш хэд хэдэн этгээдэд давхар барьцаалж болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дарааллын дагуу хангуулна.Төрийн байгууллага өөрийн өмчийн эд хөрөнгийг барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрлийг хавсаргана.
Барьцаалбар гэж юу вэ? Барьцаалбарыг хэрхэн үйлдэх вэ?
Хариулт: 2009 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцаалбар үйлдэх болон барьцаалбартай холбоотой харилцааг зохицуулна. Тус хуульд тусгаснаар барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг гэрчилсэн үнэт цаасыг барьцаалбар гэнэ. Хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол мөн хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан агуулга, загварын дагуу барьцаалбарыг үйлдэж барьцааны гэрээний хамт эд хөрөнгөө барьцаанд тавьсан өмчлөгч нь улсын бүртгэлийн байгууллагад ирж бүртгүүлнэ.
Барьцаалбарыг шилжүүлж, нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд холбогдох өөрчлөлтийг мөн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Барьцаалбарыг шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээллийг барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгчид өмнөх барьцаалагч нь бичгээр мэдэгдэх ёстой.
Асуулт: Дуусаагүй барилгыг улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх, ямар шаардлага тавигдах вэ?
Хариулт: Дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэх бөгөөд нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болох бодит гүйцэтгэлийг өмчлөгчөөр тодорхойлуулж авна.
Дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Хэрэв өмчлөгч нь хуулийн этгээд бол:
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган харьяалах дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ. Дуусаагүй барилгын өмчлөгч нь иргэн бол иргэний журмаар дээрх бичиг баримтуудыг бүрдүүлж бүртгүүлнэ.
|
Асуулт: Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?
Хариулт: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа бол гэрээний талууд болох бүх өмчлөгчид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байх шаардлагатай. Насанд хүрээгүй хүүхэд болон Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасны дагуу сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон өмчлөгчдийг төлөөлөн хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурна.
Худалдах, худалдан авах гэрээнд тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг авна. Энэ тодорхойлолт нь /албан бичиг, өргөдөл/ нь хуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга тэмдгээр, иргэний хувьд гарын үсэг зурснаар тус тус баталгаажсан байна. Худалдах, худалдан авах гэрээний үйлчилгээний хураамж 20,000 төгрөг, яаралтай бол 40,000 төгрөг тушаана. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 2%-иар тооцож татвар төлнө.
Үл хөдлөх хөрөнгө буюу газар өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсэг зурсан байна./
- Газар өмчлүүлэх тухай шийдвэр (эх хувь)
- Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
- Кадастрын зураг /эх хувиар/
- Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
- Мэдүүлэг бөглөх
- Үйлчилгээний хураамж: үнэ төлбөргүй
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногт бүртгэнэ.
Манай орон сууц зээлийн барьцаанд барьцаалагдаад 2 сарын өмнө чөлөөлөгдсөн юм. Энэ тухайгаа танай байгууллагад бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Иргэн та зээлээ төлж дууссан бол дараахь бичиг баримтыг бүрдүүлж, манай байгууллагад бүртгүүлснээр таны орон сууц барьцаанаас чөлөөлөгдөнө.
- Гэрээ дуусгавар болсон тухай албан бичиг буюу тодорхойлолтыг зээл авсан банк, банк бус санхүүгийн байгууллага г.м бусад санхүүгийн байгууллагаасаа авна. Уг албан бичигт барьцаанд тавьсан эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар, гэрээний огноо, дугаар зэргийг тодорхой, зөв бичсэн байна.
- Хэрэв иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болж байгаа бол гэрээ дуусгавар болсон тухай хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай.
- Мэдүүлэг бөглөнө.
- Үйлчилгээний хураамж: үнэ төлбөргүй
Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтууд үнэн зөв, бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд гэрээ дуусгавар болж цуцлагдана.
Үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээгээ норгоод бичиг нь харагдахаа байчихсан бол дахин шинээр авч болох уу? Хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Гэрчилгээг дахин авч болно. Та үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг гэмтээсэн байх тул дараах бичиг баримтыг бүрдүүлж харъяа дүүргийнхээ Бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ. Үүнд:
- Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл /өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
- Гэмтээсэн гэрчилгээ /эх хувь/
- Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж энгийн 20.000, яаралтай 40.000
- Мэдүүлэг бөглөнө.
Би олон жилийн өмнө төрөөс орон сууцаа хувьчилж авсан юм. Одоо энэ эрхээ яаж баталгаажуулах вэ, хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Та дараахь бичиг баримтыг бүрдүүлж харъяа дүүргийнхээ Бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ. Үүнд:
- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж гарын үсэг зурсан байна/
- Өмчлөгч хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
- Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
- Мэдүүлэг бөглөнө
- Үйлчилгээний хураамж: 5000 төг, яаралтай бол 10000 төг
Захиалгаар бариулсан орон сууцныхаа өмчлөх эрхийг хаана хандаж авах вэ?
Та дараахь бичиг баримтыг бүрдүүлж харъяа дүүргийнхээ Бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ. Үүнд:
- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, албан бичиг /үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна/
- Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
- Өмчлөгч нь хуулийн этгээд бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар
- Орон сууцыг захиалгаар бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
- Орон сууцны төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
- Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна.
- Эд хөрөнгийг 4 талаас нь бүтэн харуулсан фото зураг
- Орон сууцны план зураг
- Тэмдэгтийн хураамж эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01% хувиар тооцож төлнө
- Мэдүүлэг бөглөнө.